Голомт Банк · Аюулгүй байдал
Дижиталэрсдэлийнзөвлөмж
Цахим луйварт өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Фэйсбүүкийн төлбөртэй зар ашиглан банкны нэр, логог хуулбарласан судалгаа бөглөх, банкны аппликейшн, тоглоомын файл татаж урамшуулал авах зэрэг хуурамч зар цахим орчинд тархсаар байна. Доорх зөвлөмжүүдийг дагаж мөрдөж, өөрийн болон байгууллагынхаа мэдээллийг хамгаалаарай.
Хэсэг рүү шууд очих
Хэсэг 1 · Дижитал аюулгүй байдал
Сэргийлэх арга хэмжээ
- 1
И-мэйлийн аюулгүй байдлаа хангаж, ямар ч тохиолдолд нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код (OTP)-ыг бусдад дамжуулахгүй байх. Цахим орчинд оруулахгүй, Фэйсбүүк, Инстаграм дээр бөглөхгүй байх.
- 2
Бүртгэлтэй и-мэйл хаягтаа ирж буй банкны мэдэгдэл, нэвтрэх оролдлого, аюулгүй байдлын анхааруулгуудыг тогтмол шалгах.
- 3
И-мэйл, мессеж эсвэл аппликейшнээр OTP код ирсэн боловч өөрөө үйлдэл хийгээгүй бол банкандаа хандан яаралтай шалгуулж, хаалгах.
- 4
Компьютер, нийтийн төхөөрөмж эсвэл бусдын төхөөрөмж дээр и-мэйл, интернэт банкны эрхээр нэвтэрсэн бол гарах (Sign out), цэвэрлэх үйлдлийг заавал хийх, мөн шаардлагатай бол нууц үгээ солих.
- 5
Интернэт банк, и-мэйл болон сошиал хаягуудын нууц үгийг шинэчилж, харилцан адилгүй нууц үг ашиглах.
- 6
Гар утас, компьютер дээрээ вирусийн эсрэг програм суулгах болон үйлдлийн системийн шинэчлэлтийг тогтмол хийх.
- 7
Судалгаа, сугалаа, урамшуулал, хүргэлт, татварын буцаан олголт зэрэг сэжигтэй холбоосоор нэвтрэхгүй байх.
- 8
Цаашид зөвхөн банкны албан ёсны вэбсайт, аппликейшн болон албан ёсны сувгаар үйлчилгээ авах.
- 9
Хэрэв төхөөрөмжид хортой програм суусан байж болзошгүй гэж үзвэл мэргэжлийн байгууллагаар төхөөрөмжөө шалгуулж, нууц мэдээллээ шинэчлэх.
Луйварт мэдээллээ алдсан бол авах арга хэмжээ
Интернэт банк, SocialPay-г яаралтай банкны лавлах 1800-1646 дугаарт залгаж хаалгах.
Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандах.
И-банк болон Смарт банкны нэвтрэх нэр, нууц үг, бүртгэлтэй и-мэйл хаягаа шинэчлэх.
Төхөөрөмжийн бүртгэлээ шалгах, цэвэрлэх.
Картын интернэт худалдааны эрхээ хаах.
Сошиал хаягийн мэдээллээ алдсан бол бүртгэлтэй мэдээллүүдээ шинэчлэх.
Харилцагч та утсаа гээсэн, алдсан тохиолдолд
Өөрийн ашигладаг үүрэн телефон руу холбогдон сим картыг идэвхгүй болгох.
Сошиал хаягууд, и-мэйл болон банкны аппликейшн рүү ханддаг нэвтрэх нэр, нууц үгээ солих.
Бусдын гар утсан дээр өөрийн эрхээр банкны аппликейшн рүү нэвтрэхгүй, бүртгүүлэхгүй, хадгалж үлдээхгүй байх.
Шаардлагатай бол банкандаа хандан интернэт банкаа түр хаалгах арга хэмжээ авах.
Анхаарах
Утасны дугаараа өөрчилсөн бол банкандаа хандан мэдээллээ заавал шинэчлэх шаардлагатай. Мөн гар утсаа нууц кодоор түгжиж хэвшээрэй.
Байгууллагын интернэт банкны аюулгүй байдлаа хангах арга хэмжээ
Байгууллагын интернэт банк дээрээ хяналтын эрхийн тохиргоотой байх.
Васко буюу токен төхөөрөмжийг бусдад дамжуулахгүй, ил орхихгүй байх.
2FA аппликейшн ашигладаг тохиолдолд гар утас болон и-мэйлээ бусдад ашиглуулахгүй байх.
Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх.
Байгууллагын интернэт банкны эрхтэй ажилтнууд ажлаас гарсан, шилжсэн тохиолдолд банканд хандан интернэт банкны эрхийг заавал хаалгуулах, нууц үгийг солих.
Өөрийн хийгээгүй гүйлгээ гарсан үед яаралтай холбогдох дугаарууд
Интернэт банк болон Смарт банкныхаа бүртгэлтэй төхөөрөмжөө хэрхэн цэвэрлэх вэ?
Смарт банк аппликейшн болон үндсэн веб egolomt.mn дээр дараах дарааллаар дарж очно уу:
- 1
Харилцагчийн профайл
- 2
Хандалтын түүх
- 3
Танихгүй төхөөрөмжийн хажуу байрлах 3 цэг (⋯)
Устгах
Хортой код халдварласан бол үүсэх эрсдэл
Хортой код нь банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хамааралгүй бөгөөд харилцагч таны өөрийн төхөөрөмжийн хэрэглээтэй холбоотой тул банк арга хэмжээ авах боломжгүй юм. Та энэхүү эрсдэлээс сэргийлж, өөрийн төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах байдлаар компьютер, гар утас болон бусад төхөөрөмж дээрх бүх төрлийн мэдээлэл, ашигладаг аппликейшн, вэбсайтуудыг шалгах нь зүйтэй.
Мэдээлэл хулгайлагч хортой код дараах зүйлсийг хулгайлах боломжтой:
Вэб хөтөч дээр хадгалагдсан бүх төрлийн нэвтрэх нэр, нууц үг.
Өдөр тутам ашигладаг вэбсайтуудын нэвтрэх мэдээлэл, нууц үг.
Нэг удаагийн код (OTP), давхар баталгаажуулалтын код.
Компьютер, гар утас зэрэг төхөөрөмж дээр хадгалсан чухал мэдээлэл, файлууд.
И-мэйл дээр ирдэг бүх төрлийн баталгаажуулах кодууд.
Онцгой анхаарах
Зөвхөн нууц үг солих нь хангалтгүй. Халдвар авсан төхөөрөмжийг цэвэрлэх буюу аюулгүй болгоогүй тохиолдолд шинэ нууц үг дахин хулгайлагдах боломжтой. Тиймээс төхөөрөмжөө цэвэрлэх буюу суусан хортой кодыг устгах нь эхний бөгөөд хамгийн чухал алхам юм.
Төхөөрөмжид хортой програм суусан байж болзошгүй гэж үзвэл авах арга хэмжээ
- 1
Хортой код халдварласан төхөөрөмжийг тодорхойлох.
- 2
Сэжиг бүхий төхөөрөмжөөс интернэт банк, и-мэйл хаяг руу хандахгүй байх.
- 3
Албан ёсны антивирус програм хангамж суулган ашиглах.
- 4
Албан ёсны үйлдлийн систем ашиглах.
- 5
Үйлдлийн системийг бүрэн дахин суулгах.
- 6
Үйлдлийн системийг дахин суулгах боломжгүй бол вэб хөтөч дээр хадгалсан бүх нууц үгийг цэвэрлэх.
- 7
Компьютер болон гар утас дээрх үл таних программ, вэб хөтчийн өргөтгөлийг устгах.
- 8
Шинэ и-мэйл хаяг үүсгэх.
- 9
Тухайн хөтөч дээр хадгалсан бусад бүх нууц үгийг солих.
Дуудлагын луйвраас сэргийлээрэй
Банк тань руу утсаар холбогдож эсвэл мессеж бичих байдлаар интернэт банкны нууц үг, нэг удаагийн код, картын дугаар асуудаггүй.
Тухайн төрлийн дуудлага, мессеж ирсэн тохиолдолд залилан гэж үзэн, банкны албан ёсны дугаарт холбогдох шаардлагатай.
Хэсэг 2 · Картын аюулгүй байдал
Картын эмзэг мэдээлэл гэж юу вэ?
Та өөрийн картын эмзэг нууц мэдээллүүдийг бусдад дамжуулахгүй, цахим сэжигтэй веб хуудсанд оруулахгүй байж санхүүгийн эрсдэлд өртөхөөс өөрийгөө хамгаална уу.
Онлайн орчинд тогтмол төлөлттэй худалдан авалт хийдэг үү?
Аппликейшн болон сайтуудын үйлчилгээний нөхцөлтэй танилцалгүй картаа холбосноос үүдэн автоматаар төлбөр татагдах асуудал үүсдэг.
Бүртгүүлэхдээ төлбөр автоматаар цуцлагдах эсэх, яаж цуцлах зэрэг төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцах.
Картын болон хувийн мэдээлэл алдагдахгүй байх найдвартай, албан ёсны үйлчилгээ, аппликейшнийг сонгох.
Аппликейшнээ устгаснаар subscription цуцлагдахгүй гэдгийг анхаарч өөрөө цуцлах.
Үйлчилгээний үнэгүй ашиглах хугацаа дууссаны дараа марталгүй цуцлах.
Онлайн худалдаа хийхгүй үедээ картын интернэт худалдааны эрхээ и-банкаараа хаах.
Хэрвээ авто таталт хийгдэж эхэлсэн бол цуцлах хүсэлтээ даруй илгээх.
Карт идэвхгүй болгох заавар
Та өөрийн картаа хаяж гээсэн эсвэл зөвшөөрөлгүй гүйлгээ гарсан тохиолдолд нэн даруй картаа идэвхгүй болгохыг зөвлөж байна.
- 1
Үйлчилгээ
- 2
Карт
- 3
Миний картууд
- 4
Картын дэлгэрэнгүй
Идэвхгүй болгох / Идэвхжүүлэх
Картын онлайн гүйлгээний эрхээ и-банкаараа хэрхэн нээж/хаах вэ?
Egolomt.mn дээр
- 1
Үйлчилгээ
- 2
Карт
- 3
Миний картууд
- 4
Картын дэлгэрэнгүй
Онлайн гүйлгээний эрх нээх, хаах
Смарт банк аппликейшн дээр
- 1
Үйлчилгээ
- 2
Карт
- 3
Миний картууд
- 4
Картын дэлгэрэнгүй
Онлайн гүйлгээний эрх нээх, хаах
Эх сурвалж: Голомт Банк · Дижитал эрсдэлийн зөвлөмж